VibePay
Хууль эрх зүй · Ажил олгогч, санхүү, аудитад зориулав

Цалин дээр нэмж олгосон хоолны тэтгэмж яагаад татваргүй вэ.

Бэлнээр өгсөн хоолны мөнгө хуулиар цалинтай адил татвар, шимтгэл ногдох орлого. Харин зөвхөн хоолны газарт ашиглагдах, бүх ажилтанд адил нөхцөлөөр олгосон карт нь татвар ногдохгүй шууд бус орлого бөгөөд купоноор олгосон хөнгөлөлтөд НДШ ногдуулахгүйг НДЕГ албан ёсоор тодруулсан. Заалт бүрийг эх бичвэрээр нь, баримт бичгүүдийг бүтнээр нь доор үзнэ үү.

ХХОАТ
11.2.1
НДЕХ
19.1.3
НДЕГ тодруулга
№04/1129
БАРИМТ БИЧГҮҮД РҮҮ
Гурван үндэслэл

Нэг шийдэл, гурван хуулийн тулгуур

Нүүр хуудсанд товч дурдсан гурван тулгуурыг энд заалт бүрээр нь, эх бичвэрээр нь дэлгэрүүлэв.

01НДШ
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, 19 дүгээр зүйл

Купоноор олгосон хоолны хөнгөлөлтөд НДШ тооцохгүй

Ажил олгогчоос ажилтандаа хоолны үнийн хөнгөлөлтийг цахим купоноор олгож байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй болохыг НДЕГ албан ёсоор тодруулсан.

02ХХОАТ
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

Цалингийн багцаас гадуурх B2B хангамж

Ажилтанд бэлэн мөнгө олгож байгаа бус, байгууллага ажилтныхаа хоолны хангамжийг B2B гэрээгээр худалдан авч байгаа тул цалингийн татварын ачаалалд орохгүй.

03И-баримт
ААНОАТ ба И-баримтын нэгдсэн систем

Гүйлгээ бүр байгууллагын ТТД-ээр баталгаажна

Ажилтны хийсэн гүйлгээ бүрийн И-баримт байгууллагын ТТД-ээр Татварын Ерөнхий Газрын системд бүртгэгдэж, албан ёсны хасагдах зардалд тооцогдоно.

Хуулийн эх заалт

Заалтуудыг эх бичвэрээр нь

Ишлэл бүрийг 2026 оны 9 дүгээр сар-д хүчин төгөлдөр нэгдсэн эх бичвэртэй тулгав. Заалт нь хуулийнх, тайлбар нь VibePay-ийнх.

НДЕХ · 19.1.3
Нийгмийн даатгалын ерөнхий хууль

19.1. Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна:

“ажил олгогчоос даатгуулагчид мөнгөн хэлбэрээр олгосон хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого, сар, улирал, жилийн ажлын үр дүнг харгалзан олгосон шагнал, урамшуулал;”

Шалгуур нь “мөнгөн хэлбэрээр”. Купон буюу картаар олгосон хөнгөлөлт мөнгөн хэлбэр биш гэдгийг НДЕГ №04/1129 тодруулгаар дүгнэсэн.

ХХОАТ · 7.1.7
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

7.1. Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогыг хамруулна:

“хоол, унааны мөнгө.”

Бэлнээр өгсөн хоолны мөнгө цалинтай адил татвар ногдох орлого. Энэ бол бэлэн мөнгөний зам.

ХХОАТ · 11.2.1
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль

11.2. Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараах шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод хамруулахгүй:

“цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан;”

Гурван нөхцөл: ажлын нөхцөлийг сайжруулах зорилго, бүх ажилтан, дотоод журмаар тогтоосон адил нөхцөл — дүн нь ижил байх албагүй. Карт зөвхөн хоолны газарт ажилладаг тул хангамжийн хэлбэр нь энэ заалтад нийцнэ.

ХХОАТ · 11.3 · 18.1 · 25.1.1
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль
“Энэ хуулийн 11.1-д заасан шууд бус орлогыг ажил олгогчоос уг орлогыг олгохтой холбогдон гарсан зардлын дүнгээр тодорхойлно.”

Нөхцөл хангагдахгүй бол ажил олгогчийн гаргасан бүх дүнд татвар ногдох (18.1) ба суутган төлөгч нь ажил олгогч (25.1.1). Бичгээр батлагдсан журам, түүнийг бүх ажилтанд адил мөрдөх, бэлэн мөнгө болгохгүй байх нь энэ эрсдэлийг хаах хэрэгсэл.

ТЕХ · 28.5
Татварын ерөнхий хууль
“Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.”

Гүйлгээ бүрт хоолны газраас ажил олгогчийн ТТД дээр И-баримт үүсдэг нь энэ үүргийн биелэлт бөгөөд зардлын нотолгоо.

ТЕХ · 16.6.4
Татварын ерөнхий хууль

16.6. Энэ хуулийн 16.1.1-д заасан татварын схемийг ашиглан дараах үр дүнд хүрсэн бол энэ хуулийн 16.1.2-т заасан татварын ашиг хүртсэнд тооцно:

“чөлөөлөгдөх орлого, эсхүл татвар ногдохгүй орлогын хэмжээг нэмэгдүүлэх замаар татвар ногдох орлогыг бууруулах;”

Одоо байгаа цалингийн нэг хэсгийг “хоол” гэж нэрлэх нь энэ заалтын хүрээнд орно. Хоолны тэтгэмж цалин дээр нэмж олгох шинэ хангамж байх ёстой.

Ижил дүнг хоёр замаар олгоход
Бэлэн мөнгөөр
VibePay картаар
Хуулийн ангилал
Бэлэн мөнгөөрЦалин хөлстэй адилтгах орлого — ХХОАТ 7.1.7, НДЕХ 19.1.3
VibePay картаарТатвар ногдохгүй шууд бус орлого — ХХОАТ 11.2.1
ХХОАТ
Бэлэн мөнгөөр10%
VibePay картаар0%
Ажилтны НДШ
Бэлэн мөнгөөр11.5%
VibePay картаар0% — НДЕГ №04/1129
Ажил олгогчийн НДШ
Бэлэн мөнгөөр12.5%
VibePay картаар0% — НДЕГ №04/1129
Зардлын нотолгоо
Бэлэн мөнгөөрЦалингийн тооцоо
VibePay картаарГүйлгээ бүрт ТТД-ээр И-баримт — ТЕХ 28.5
Зарцуулах хүрээ
Бэлэн мөнгөөрХязгааргүй
VibePay картаарЗөвхөн сүлжээний хоолны газар
Албан тодруулга

НДЕГ юу гэж хариулсан бэ

VibePay Нийгмийн даатгалын ерөнхий газар-т хандаж, ажил олгогчоос ажилтанд олгож байгаа хоолны үнийн хөнгөлөлтийг бэлэн мөнгөөр бус нэгдсэн системээр дамжуулан ажил олгогчтой гэрээ байгуулсан хоолны газруудаар үйлчлүүлэх эрх бүхий цахим купонд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах эсэх талаар бичгээр тодруулга хүссэн. Хариу нь дор бүтнээрээ.

НДЕГ · Албан тодруулга2026.04.27 · №04/1129

Хариу нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг — цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, мөн ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгосон хоол, унааны үнийн хөнгөлөлт — тоочсоны дараа ингэж дүгнэсэн:

“Иймд ажил олгогчоос ажилтандаа хоолны үнийн хөнгөлөлтийг купоноор олгож байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй.”

Нийгмийн даатгалын ерөнхий газар · Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газар
Албан бичгийг PDF-ээр үзэх →
Картын хязгаарлалт

Карт юуг зөвшөөрдөг, юуг үгүй

Татварын статус картын хязгаарлалт дээр тогтдог. Эдгээр нь ажил олгогчийн тохиргоо биш, системийн зарчим.

Зөвшөөрнө
Зөвхөн сүлжээнд гэрээгээр хамрагдсан цайны газар, кафе, ресторанд хоол, хүнс худалдан авах
Apple / Google Wallet дахь картын QR кодоор төлбөр хийх
Гүйлгээ бүрт ажил олгогчийн ТТД дээр И-баримт автоматаар үүсэх
Ашиглаагүй үлдэгдэл хугацаа дуусахгүй, дараа сарын цэнэглэлтэд тооцогдох
Хориглоно
Үлдэгдлийг бэлэн мөнгөөр авах, банкны данс руу шилжүүлэх
Өөр ажилтан болон гуравдагч этгээдэд шилжүүлэх
Хоол хүнснээс бусад бараа, үйлчилгээ худалдан авах
Ажлаас гарахад үлдэгдлийг мөнгөн хэлбэрээр авах — үлдэгдэл компанийн санд буцна
Ажил олгогчийн асуултууд

Гэрээ байгуулахын өмнө ихэвчлэн асуудаг

Хуримтлагдсан үлдэгдлийг ажилтан бэлэн мөнгөөр буцаан авч болох уу?

Үгүй. Картын үлдэгдлийг хасах цорын ганц гүйлгээ нь сүлжээний хоолны газарт хийсэн худалдан авалт; буцаалт ч картын үлдэгдэлд буцна. Энэ нь техникийн хязгаарлалт төдийгүй хуулийн үндэслэл: бэлэн мөнгөөр олгосон хоолны мөнгө НДЕХ-ийн 19.1.3, ХХОАТ-ын 7.1.7-ын дагуу цалинтай адил татвар, шимтгэл ногдох орлого болно.

Ажилтнууд хоорондоо үлдэгдлээ шилжүүлж болох уу?

Үгүй. Карт бүр нэг ажилтны хэтэвчтэй холбогдсон бөгөөд шилжүүлэх функц байхгүй. Шилжүүлэх боломжтой болмогц карт чөлөөтэй эргэлдэх мөнгөн хэрэгсэл болж, ХХОАТ-ын 11.2.1-ийн “бүх ажилтныг адил нөхцөлөөр” гэсэн үндэслэл алдагдана. Журмын загварын 2.5-д үүнийг хориглосон.

Сар дуусахад ашиглаагүй үлдэгдэл яах вэ?

Үлдэгдэл хугацаа дуусахгүй, картан дээр хадгалагдана. Дараагийн сарын цэнэглэлт картыг сарын лимит хүртэл л дүүргэдэг тул үлдэгдэл дараа сарын зардлыг бууруулна. Ажилтан ажлаас гарахад үлдэгдэл компанийн санд буцна; ажилтанд мөнгөн хэлбэрээр хэзээ ч олгогдохгүй.

Зайнаас, орон нутгаас эсвэл гадаадаас ажиллаж буй ажилтныг яах вэ?

Карт зөвхөн сүлжээний хоолны газарт ажилладаг тул тухайн хугацаанд ашиглагдахгүй. Богино хугацаанд юу ч хийх шаардлагагүй: зарцуулаагүй картад нэмэлт мөнгө орохгүй. Урт хугацаанд захирлын тушаалаар цэнэглэлтийг түр зогсооно (журмын загварын 4.2.1, Хавсралт 1). Оронд нь бэлэн мөнгөөр олгохыг хүсвэл тэр дүн цалинтай адил ХХОАТ, НДШ-тэй олгогдоно (4.4).

Бүх ажилтанд адил хэмжээгээр олгох ёстой юу?

Үгүй. ХХОАТ-ын 11.2.1-ийн “адил нөхцөл” гэдэг нь байгууллагын дотоод журмаар тогтоосон нөхцөлийг бүх ажилтанд нэгэн адил мөрдөхийг хэлнэ. Тэтгэмжийн хэмжээ, түүнийг ялгах шалгуурыг (жишээ нь албан тушаалын ангилал) журамдаа тусгаж баталсан бол ажилтнуудыг өөр өөр дүнгээр цэнэглэж болно.

Нөхцөл хангагдаагүй бол эрсдэлийг хэн үүрэх вэ?

Ажил олгогч. ХХОАТ-ын 11.3, 18.1-ийн дагуу шууд бус орлогыг ажил олгогчийн гаргасан зардлын бүх дүнгээр тооцож, 25.1.1-ийн дагуу суутган төлөгч нь ажил олгогч байна. Бичгээр батлагдсан журам, түүнийг бүх ажилтанд адил мөрдөх, бэлэн мөнгө болгохгүй байх нь энэ эрсдэлийг хаах гурван хэрэгсэл; гүйлгээ бүрийн И-баримт, гүйлгээний бүртгэлийг VibePay нотолгоо болгон гаргаж өгнө.

Баримт бичиг

Эх баримтууд, бэлэн загварууд

Албан бичгийг эх хувиар нь, зөвлөмжийг бүтнээр нь, журмын загварыг хэвлэхэд бэлэн PDF-ээр.

Албан бичиг · PDF · 247 KB · 1 хуудас
Нийгмийн даатгалын ерөнхий газар · 2026.04.27

Тодруулгын хариу №04/1129

Ажил олгогчтой гэрээт хоолны газруудад л ашиглах цахим купонд НДШ ногдуулах эсэх гэсэн VibePay-ийн асуултад НДЕХ-ийн 19 дүгээр зүйлийг иш татан “купоноор олгож байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй” гэж хариулсан албан бичиг.

Зөвлөмж · PDF · 999 KB · 3 хуудас
Такс Тайм ТМЗ ХХК · 2026.09.09

Зөвлөмж хүргүүлэх тухай №26/27

Татварын мэргэшсэн зөвлөхийн дүгнэлт: ажил олгогчийн хувьд ХХОАТ-ын 11.2.1-д хамаарах, ААНОАТ-ын 13.1-ээр зардалд тооцогдох, НӨАТ-ын 14.6.2-оор хасалт хийгдэхгүй; ажилтны хувьд ХХОАТ ногдохгүй. Анхан шатны баримттай танилцаагүй гэдгээ зөвлөх тэмдэглэсэн.

Загвар · PDF · 359 KB · 7 хуудас
VibePay · 2026.09

Ажилтны хоолны тэтгэмж олгох журам

Найман бүлэг журам, Хавсралт 1 захирлын тушаалын загвар (зайнаас ажиллах үед түр зогсоох, сэргээх), Хавсралт 2 танилцсан ажилтны бүртгэл. Дөрвөлжин хаалттай хэсгийг байгууллага нөхөж, батлахаас өмнө хуульчаар хянуулна.

Дараагийн алхам

Байгууллагадаа нэвтрүүлэх үү?

Ажилтны тоо, сарын тэтгэмжээ оруулаад байгууллагын жилийн хэмнэлтийг тооцоолоорой. Хуулийн асуулт байвал шууд бичээрэй — эх баримтуудыг хүсэлтээр илгээнэ.

Энэ хуудас хуулийн зөвлөгөө биш. Иш татсан заалтуудыг 2026 оны 9 дүгээр сар-ын байдлаар хүчин төгөлдөр хуулийн эх бичвэртэй тулгав. НДЕГ-ын тодруулга болон Такс Тайм ТМЗ ХХК-ийн зөвлөмж VibePay-ийн тайлбарласан нөхцөлд үндэслэсэн тул байгууллагынхаа нөхцөлд хуульч, татварын зөвлөхөөр хянуулна уу. Хуудсан дээрх 10% ХХОАТ нь 2026 оны хувь хэмжээ; 2027.01.01-ээс шаталсан хувь хэмжээ хэрэгжинэ.